Make Miracles

Maria Fertility Hospital

БНСУ-н үргүйдэл нөхөн үржихүйн анагаах ухааны анхдагч
1989 оноос хойш тасралтгүй үргүйдэл нөхөн үржихүйн судалгаа шинжилгээг хийж байна
Он
Дотоод болон олон улсын салбаруудын тоо
Тоо
Brand Story
Дэлхийн жишигт нийцсэн үргүйдэл нөхөн үржихүйн эмнэлэг, маш багаас эхэлсэн
1967онд Сөүл Шинсолдун дүүрэгт Мариа эмэгтэйчүүдийн эмнэлгийг анх эхлүүлж байснаар өнөөгийн Мариа эрүүл мэндийн сангийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Өвчтөн ирж байна гэвэл үүр туяарах цагаар хуучирсан жижиг цүнхээ тэврээд хол замд гарах зүрх сэтгэл, тууштай , зарчимч байдал нь бидний итгэл үнэмшилийн үндэс болсон. БНСУ-н үргүйдэл нөхөн үржихүйн салбарт үнэмлэхүй байдлаар 1-р байрнаас дэлхийн жишигт хүрсэн үргүйдэл нөхөн үржихүйн төв болж чадсан. Аз жаргалтай гэр бүлийг бүтээхийг хүсэж буй үргүйдэлтэй гэр бүлүүдийн хүүхдээ тэврэх хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хамгийн шилдэг аргуудыг тууштай судалсаар байна. Мариа эрүүл мэндийн санд дамжин ирсэн энэ гүн ухаан, өв уламжлалаа бататган судалгаа шинжилгээг тасралтгүй хийж шинэ дэвшилтүүдийг гаргасаар байх болно.

Our Solution

Зөвхөн "Мариа" эмнэлгээс авч болох тусгай үйлчилгээ.

Үргүйдлийн эмчилгээний зорилго нь зөвхөн “жирэмслэлт”-ээр зогсохгүй эрүүл гэр бүлийг бүтээх явдал юм. Мариа эмнэлэг таны болон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж таван төрлийн онцлог эмчилгээг санал болгож байна.

01БНСУ-н нөхөн үржихүй, үргүйдлийн No.1 эмнэлэг

Мариа эмнэлэг нь улсын хэмжээнд нийт үргүйдлийн эмнэлгүүдийн 32 хувийг эзэлдэг №1 эмнэлэг юм. Олон салбарт эмнэлгийн системийг бүрдүүлснээр БНСУ-ын хаана ч байсан ойрхон Мариа эмнэлэгт тав тухтай үйлчлүүлэх боломжтой. Салбар эмнэлэг хооронд нягт хамтран ажиллах зарчмаар асуудлыг оновчтой шийдэн өвчтөнд таатай үйлчилгээг хүргэхийг зорьж байна. Мариа эмнэлгийн салбаруудаас сонгон хаанаас ч эмч, мэргэжилтнүүдийн тусламжийг хүртэх боломжтой.

02Солонгос улсын хэмжээнд цорын ганц үр хөврөл үүсгэх, бойжуулах оновчтой цогц шийдэл.

Ихэнх үргүйдлийн эмнэлгүүд үр хөврөлийн чанар зэрэглэлээс үл хамааран нэг төрлийн үр хөврөл бойжуулах шингэн ашигладаг. Мариа эмнэлэг үр хөврөл бойжуулах шингэнийг судлах судалгааг чухалчлан үргэлж судалсаар ирсэн бөгөөд сайжруулсаар ирсэн. Түүний үр дүнд гайхалтай үр дүнтэй хүлээн зөвшөөрөгдсөн үр хөврөл бойжуулагч тусгай шингэнийг шинээр зохион бүтээж чадсан бөгөөд түүний баталгаа нь Мариа эмнэлгийн амжилттай жирэмслэлтийн хувь илүү өндөр болсон юм. Мариа Эмнэлэг нь өсгөврийг удаа дараа судалж, хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай тусгай өсгөврийг гаргасан. Үүний дараа жирэмслэлтийн түвшин нэмэгдсээр байна.

03Time-lapse системийг ашиглан хамгийн сайн чанартай үр хөврөлийг сонгож чадна.

Time-lapse систем нь үр хөврөлийг сонгоход ашигладаг дэвшилтэт төхөөрөмж юм. Солонгост Мариа эмнэлэг анх time-lapse системийг ашиглан үр шилжүүлэн суулгасан хүүхдийг төрүүлсэн. Энэ систем нь үр хөврөлийг шилжүүлэн суулгах хүртэл инкубатороос гаргалгүйгээр бүх хөгжлийн явцыг дүрс бичлэгээр хадгалж, тусгай программаар хамгийн сайн үр хөврөлийг сонгоход тусалдаг. Ийм дэвшилтэт технологи нь шилжүүлэн суулгах үр хөврөлийн тоог багасгаж, жирэмслэлтийн боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог.

04Хөлдөөсөн үр хөврөл 95 % эргэн амьд гэсэх чадвартай хөлдөөх технологи

Хөлдөөсөн үр хөврөл 95% амьд гэсэх боломжтой технологи нь БНСУ-ын хэмжээнд хамгийн өндөр хувьтайд тооцогдож байна. Мариа эмнэлэгт хөлдөөн хадгалж буй үр хөврөл болон бэлгийн эсийг өвчтөний хүссэн үед хамгийн өндөр хувьтай амьд-аар нь хадгалж , гэсгээн жирэмслүүлэх зорилготой. Хөлдөөх аргаар үр хөврөл болон бэлгийн эсийг аюулгүй хадгалан , жирэмслэх магадлалыг өндөр хэвээр хадгалах бөгөөд үйлчлүүлэгчийн хүссэн үед гэсгээх бүрэн боломжтой. Бид ёс журам, зарчимын дагуу, чадах бүхнээ хийх болно.

05Хувь хүнд тохирсон эрүүл аюулгүй эмчилгээ , мэс ажилбар

IVM (In Vitro Maturation of immature oocytes) эмчилгээний арга нь өндгөвчний олон уйланхайт хам шинжтэй хүмүүст голчлон ашигладаг арга юм. Энэ эмчилгээний арга нь өндгөн эс хэт их сэдээгдэх (OHSS) сөрөг нөлөөнөөс сэргийлэх бөгөөд , эмчилгээний зардал бага, энгийн ажилбар болов ч амжилтын хувьд (IVF) үр шилжүүлэн суулгах ажилбартай ижил хувьтай .

Our History
Солонгосын үргүйдэл нөхөн үржихүйн анагаах ухааны шинэ түүх
  1. 2025

    12-р сард Тонтан салбар нээгдэв.

  2. 2020

    Үр хөврөл бойжуулах тусгай шингэн бүтээсэн. (ресвератролтой)

  3. 2017

    100.000 дахь ЭКО хүүхэд мэндэлжээ.

  4. 2017

    11-р сард Сүжи Мариа салбар нээгдэв.

  5. 2015

    4-р сард Санбунг (Мариа Эс) төв салбар нээгдэв.

  6. 2013

    Дорнод Азид анх удаа ЭКО процедурыг баталгаажуулах дотоод системийг хөгжүүлэв - IVF-guardian

  7. 2011

    Жирэмслэлтийг нэмэгдүүлэх дэвшилтэт тоног төхөөрөмжийг Солонгост анх удаа нэвтрүүлэв *Embryoscope Time-lapse system

  8. 2011

    8-р сард Нью Йорк дахь салбар нээгдэв.

  9. 2010

    50.000 дахь амжилттай үр шилжүүлэн суулгасан хүүхдээ өлгийдөн авсан.

  10. 2008

    6-р сард Сонпа (Мариа Плюс) салбар эмнэлэг нээгдэв.

  11. 2003

    8-р сард Илсан Мариа салбар нээгдэв.

  12. 2002

    3-р сард Пёнчон салбар нээгдэв.

  13. 2001

    3-р сард төв эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орлоо.

  14. 1997

    6-р сард Бүчон салбар нээгдэв.

  15. 1996

    5 сард Тэжон Мариа салбар нээгдэв.

  16. 1995

    7 сард Пусан Мариа салбар нээгдэв.

    10-р сард Солонгосын анхны бластоцист үр шилжүүлэн суулгах арга боловсруулав.

    Дэлхийн хэмжээнд хамгийн олон клиник тохиолдлыг бүртгэв.

  17. 1994

    6 сард Дэгү Мариа салбар нээгдэв.

  18. 1990

    Өндгөвчний жам ёсны мөчлөгийг ашиглан үр шилжүүлэн суулгасан анхны хүүхдээ 3-р сард өлгийдөн авав.

    4-р сард анхны дааврын шинжилгээгүйгээр үр шилжүүлэн суулгах хөтөлбөр боловсруулав.

  19. 1989

    2 сард анхны үр шилжүүлэн суулгах төв нээгдэв.

    11 сард БНСУ-д эмнэлгийн түвшинд үр шилжүүлэн суулгасан анхны хүүхэд мэндлэв.

  20. 1967

    1 сард Мариа эмэгтэйчүүдийн эмнэлэг нээгдэв.